Хуулийн мэргэжилтэн
Үндсэн зорилго
Байгууллагын үйл ажиллагаа, гэрээ хэлцэл, дотоод журам,
хууль эрх зүйн харилцаа нь Монгол Улсын хууль тогтоомж болон холбогдох дүрэм
журамд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
Гол үүрэг, хариуцлага
- Байгууллагын
үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэхэд хууль эрх зүйн
зөвлөгөө өгөх
- Гэрээ,
хэлцэл, албан бичиг, дотоод журамд хууль зүйн дүгнэлт хийх, боловсруулж
оролцох
- Төрийн
болон орон нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, гадаад дотоодын
түнш байгууллагуудтай хийх харилцаанд байгууллагын эрх ашгийг хамгаалах
- Хууль
тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор байгууллагын удирдлага,
ажилтнуудад мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах
- Хууль
эрх зүйн маргаантай асуудал, шүүхийн процесс, арбитрын ажиллагаанд
байгууллагыг төлөөлөх
- Байгууллагын
өмч хөрөнгө, оюуны өмчийн эрхийг хамгаалах, бүртгүүлэхэд хууль зүйн
дэмжлэг үзүүлэх
Тавигдах шаардлага
- Хууль
зүйн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ
2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай (төрийн болон орон нутгийн
өмчит байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно)
- Монгол
Улсын хууль тогтоомж, орон нутгийн удирдлагын тогтолцооны эрх зүйн орчны
мэдлэгтэй
- Албан
хэрэг хөтлөлт, гэрээний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, өмчийн харилцааны
эрх зүйн мэдлэгтэй
- Бичгийн
болон ярианы ур чадвар сайтай, багийн орчинд ажиллах чадвартай
- Компьютерийн
хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай
Бид санал болгох нь
- Тогтвортой
ажлын байр
- Нийгмийн
даатгал, хуульд заасан бүх хамгаалалт
- Мэргэжлийн
ур чадвараа хөгжүүлэх сургалт, дадлагажих боломж
- Нийслэлийн
хэмжээнд томоохон нийгмийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд оролцох
боломж