Хог хаягдлыг зөв зохистой удирдах замаар нийслэлийн иргэдийн амьдрах орчныг цэвэр, аюулгүй болгоход хувь нэмрээ оруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд оролцож байна.
Барилга, байгууламжийн нуралт, засварын явцад бий болсон хог хаягдлыг ангилан ялгаж, орчин үеийн техник, технологиор боловсруулан авто зам, дэд бүтцийн ажилд шаардлагатай хайрга болон бусад материал үйлдвэрлэж нийлүүлдэг.
Төвлөрсөн хогийн цэг дээр ирж буй хог хаягдлыг төрөлжүүлэн ангилж, дахин боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангахын зэрэгцээ хэрэгцээ шаардлагатай байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлдэг.
Эрүүл ахуйн шаардлага хангасан төвлөрсөн хогийн цэгийг ашиглалтад оруулснаар хотын ачааллыг багасгаж, хуучин хогийн цэгийн байгаль орчны сөрөг нөлөөг арилган, нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулж байна.
Хог хаягдлыг зөв зохистой удирдах замаар нийслэлийн иргэдийн амьдрах орчныг цэвэр, аюулгүй болгоход хувь нэмрээ оруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд оролцож байна.